Барилгын материалын сорилтын итгэмжлэгдсэн лаборатори

2017-08-15

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан  “Барилгын материалын чанарт тавих лабораторийн хяналтыг өргөжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хөдөө орон нутагт анх удаа манай  Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори ISO/IEC 17025:2007 стандартын шаардлага хангаж, Стандартчилал Хэмжил Зүйн Газрын даргын 03 дугаар сарын 25-ны өдрийн А/81 дугаар тушаалаар итгэмжлэл авч итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Барилгын материалын сорилтын  лаборатори нь Засгийн газрын төсвийн  хөрөнгөөр 2012 онд  нийлүүлэгдсэн 11 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон 2015 онд байгууллагын барилгын хяналтын зардлаас лаборатори өргөжүүлэхээр нийлүүлэгдсэн 34 нэр төрлийн   хэмжих багаж хэрэгсэл нийлээд  30.071.000... төгрөгийн өртөг бүхий барилгын материал, бүтээц, эдлэхүүний шинж чанарыг тодорхойлох орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэйгээр сорилт, шалгалт тохируулгын ажил гүйцэтгэж байна. 

Барилгын материалын сорилтын итгэмжлэгдсэн лаборатори нь Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газрын бүтцэд харъяалагдан ажилладаг. Лабораторийн эрх барих дээд албан тушаалтан нь ГХБХБГ-ын дарга Э.Дөлбадрал. Чанарын удирдлагын ажилтан нь лабораторийн эрхлэгч-чанарын менежер Д.Шуурай, лабораторийн шинжээч Ч. Ганчимэг  нар ажилладаг.

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР