Тарваган тахлын улмаас Ховд аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо.

2017-08-29

Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний эцсийн хариугаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн М нь Тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагдлаа. Иргэн  М нь БОЭТ-ийн халдвартын тасагт эмчлүүлж байгаа бөгөөд дахин тохиолдол илрээгүй байна.Үүнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх үүднээс Ховд аймгийн онцгой комиссын шийдвэрээр 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 11:00 цагаас эхлэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг хүртэл Бүх зах, олон нийтэд үйлчилгээ явуулдаг газар, ресторан, зэрэг үйлчилгээний газруудад хорио цээрийн дэглэм тогтоожээ

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР