“Зангиагүй уулзалт” хэлэлцүүлэгийг Барилгын компагиудын удирдлага инженерүүдтэй ГХБХБГ-ын хурлын зааланд зохион байгууллаа.

2019-01-11

2019 оны 01 дүгээр сарын 10 өдрийн 1500цагт “Зангиагүй уулзалт” хэлэлцүүлэгийг Барилгын компагиудын удирдлага инженерүүдтэй ГХБХБГ-ын хурлын зааланд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Ховд аймгийн “Барилгачдын холбооны тэргүүн н. Цэндхүү, ХоИС-ийн баг ш н.Даваасүрэн болонбарилга угсралтын, барилгын материалын үйлдвэрлэлийн22 аж ахуй нэгжийн захирал, инженер техникийн ажилчид, ГХБХБГ-ын БХБ-ын хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдан оролцлоо.

Хэлэлцүүлэгт:оролцсон төлөөлөлүүд өөрсдийнхөө өмнө тулгамдаж байгаа асуудал, цаашид ямар гарц, бодлого шийдвэр гаргах талаар чөлөөтэй ярилцаж, санал хүсэлтээ илэрхийллээ. Үүнд:

               1.Мэргэшсэн инженерийн сургалтыг Ховд аймагт зохион байгуулах.

               2. Мэргэжлийн холбоодоор төрийн зарчим чиг үүргийн гүйцэтгүүлэх.

               3.Тунгалаг төр хөтөлбөрт нэгдэн орох

               4.Орон нутгийн компаниудыг бодлогоор дэмжих

               5. барилгын чанарыг сайжруулахын тулд аж ахуйн нэгжүүд дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулах, түгээмэл тархацтай ашигт малтмалын ордыг сонгох

               6. ХоИС ГХБХБГ хамтран одоо байгаа лабораториуддээр түшиглэн дундын лабораториудыг нэмэн байгуулж, төгсч байгаа оюутнуудын чадамжийг дээшлүүлэх зэрэг асуудлуудыг дэвшүүллээ.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР