ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2017-10-16

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит 2 дугаар хуралдааны 02/06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, сумын  Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны А/214 тоот захирамжаар батлагдсан дараах байршилд газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг “Иргэний тэнхим”-ээр  зохион байгуулж явуулна.

Газрын дуудлага худалдаа 2017 оны 11-р сарын 10-ны 0900 цагт Жаргалант сумын ЗДТГ-ын 2 давхар “Иргэний тэнхим”-д болно.

Бүртгэл 2017 оны 11  дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0830 хүртэл Жаргалант сумын Засаг даргын орлогчийн өрөөнд хүлээн авна.

 Дараах материалыг бүрдүүлнэ үү.

 1.Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт,улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2.Дэнчин төлсөн баримт

3.Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл

4.Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж,байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж,байгууллагын олгосон итгэмжлэл

5. Дуудлага худалдаанд оролцогч- 12500 төгрөг /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль/-ийн 39,1,6-д заасан хураамж төлсөн байна.

Дэнчингийн хэмжээ дуудлага худалдааны анхны үнийн 10%-тайтэнцүү байхбөгөөд дэнчингийн мөнгийг Төрийн сангийн 100161700955 тоот  дансанд тушаана. Дэлгэрэнгүй мэдээллийг сумын ГХБХБГазрын 2-р давхарт 202 тоот өрөөнөөс авна уу?

Файлыг эндээс:

/ Холбогдох мэдээллийг Ховд аймгийн Жаргалант сум Магсаржав баг  ГХБХБГ-ын

     2давхард байрлах 202 тоот өрөөнд ирж авнауу /

Харилцах утас: 70434018,99133248,88528959,99630879

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР