Аймгийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах санал авч байна.
2018-11-02

ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД
Аймгийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналыг 2018 оны 11 дүгээр сарын 5-наас 2018 оны 11 сарын 25-ны хооронд авч байна.
Гэр бүлийн хэрэгцээнд эзэмшиж байгаа газраа өмчилж авах хүсэлтэй байгаа иргэд болон шинээр үйлдвэрлэл, үйлчилгээ, нөхөн сэргээх, хамгаалах, төмс хүнсний ногоо тариалах зэрэг бүх төрлийн зориулалтаар эзэмших, ашиглах газрын саналаа өгнө үү.
Таны өгсөн саналыг судалж, Хот хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулна.
Хаяг: Магсаржав баг ГХБХБГ-ын 2 давхарт 202 тоот өрөөнд
Холбогдох утас: 70434018, 86616599
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Иргэний үнэмлэхний хуулбар
Хаягийн тодорхойлолт
Газрын байршлын тойм зураг
Өргөдөл бичих
Санал асуулга